Мод тарих зөвлөмж

Мод тарих зөвөлгөө

ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч,

доктор, дэд профессор Д.Чанцалням

 

chantsalnym.d@gmail.com

Модыг хэдэн сард тарих ёстой вэ?

Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө  тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд  модны нахиа зангидаж, тайван байдалд шилжсэн үеэс тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно тарьвал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна. Харин бортоготой хамгаалагдсан хөрстэй суулгацыг зуны турш тарих боломжтой.

Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулж үндсийг шороотой нь хамт ухаж авна. Хамгийн гол нь тухайн модны үндсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.

1-р зураг. Том суулгацыг ухаж авах

а. Модны үндэстэй хамт авах шороотой хэсгийг ухах

б. Модны үндэстэй хамт авсан шороотой хэсгийг таар шуудайгаар боож баглах

Сөөгний суулгацын үндсийг баглаж боохдоо: үндсийг хатахаас хамгаалан 150 см урт, 100 см өргөн нийлэг хальс, таар шуудайн дээр чийглэсэн үртсийг жигд тараагаад, суулгацын үндсийг шороон зуурмагт хутгаж, үзүүрийг нэг тийш нь харуулж тавиад суулгацыг өөр хоорондоо үрж холхихгүйгээр модны үртэс буюу шороогоор хөдөлгөөнгүй чигжисний дараа үндэсний хэсгийг таараар битүү дугуйлан  зөөлөн уяагаар боосон байна.

 

2-р зураг.                                                                  3-р зураг.

Суулгацыг ойр тээвэрлэхэд                                    Суулгацыг хол тээвэрлэхэд

бэлтгэх                                                          боож бэлтгэсэн байдал

 

Суулгацын нүх бэлтгэх хэмжээ

 

Суулгац материалын нэрҮндэстэй шорооны хэмжээ,мНүхний хэмжээ,м
 Навчит болон шилмүүст мод“тойрог” хэлбэртэй ухаж авсан шорооD* = 0,8;   H** =0,5     D* = 1,5; H** = 0,8
D = 1,0;   H =0,6D =1,9;    H= 0,8
“Тэгш дөрвөлжин” хэлбэртэй ухаж авсан шорооD= 0,8;   H= 0,5D=1,7;    H=0,7
D= 1,0;    H=0,6D=1,9;    H= 0,8
D= 1,3;   H= 0,6D=2,2;     H=0,8
Навчит модНүхҮндэс шороогүйD = 0,7;   H =0,7
Нүхийг хөрсжүүлэх үедD = 1,0;   H =0,8
СөөгНүхэндD* =0,5; H**=0.4D=1,0;     H=0,65
Ургамлан хашлагаШуудуунд нэг эгнээгээр

 

шороогүй

0,5 х 0,5
 Шуудуунд хоёр эгнээгээр 0,7 x 0,5

 

Тайлбар: D* - голч,  Н** - зузаан

 

 

4-р зураг. Том хэмжээтэй суулгацыг шилжүүлэн суулгах /хэмжээс нь метр/

а- навчит мод;  б- шилмүүст мод; 1,3 -  хөрс;  2-үндэстэй нь хамт авсан шороо; 4- суулгах нүх

 

Мод, сөөгний суулгацыг нүхний голд байрлуулан үндэсний хүзүүг газрын түвшингээс 15 см-ээс багагүй гүнд суулгаж, нүхэнд шороог бага багаар хийж, үндэсний хүзүү хүртэл дүүргэн нягтруулсны дараа ханатал усалсан байна.

Модыг яаж услах вэ?

Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртеө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж  услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Шинээр суулгасан том суулгацанд нүхний хэмжээнээс хамаарч 200л усыг шингээх замаар услах хэрэгтэй.  Аажмаар хөрс чийгээр хангагдах  учраас цаашид  түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй. 8-р сараас нэг удаагийн усалгааны хэмжээг ихэсгэж, услагаа хийх хоорондох  хугацааг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тогтооно. 8-р сарын дунд арав хоногоос усалгааны тоог цөөрүүлсэнээр  найлзуур моджих, шинэ нахиа бүрэлдэж бэлтгэл шим тэжээлийн бодис хуримтлуулах  үйл явцыг дэмжинэ. Ингэснээр мод сөөгний хүйтэнд тэсвэрлэх чадвар сайжрах нөхцлийг хангадаг.Модыг ганхуулж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс том мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй. Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно.

Ямар модыг сонгох вэ?

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэн /парк/, цэцэрлэг /сад/, гудамжны цэцэрлэг /бульвар/, цувраа цэцэрлэг /аллей/  болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчинд аль болох чимэглэлийн шинжийг нь харгалзан стандартын 1-р зэргийн  суулгацаар цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх нь зүйтэй. Чимэглэлийн шинжид ургамлын өндөр, иш, холтосны өнгө, цэцгийн өнгө, цэцэглэх хугацаа, цэцэглэлт үргэлжлэх хоног, үр жимсний өнгө, үнэр зэрэг үзүүлэлтийг авч үздэг. Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэний модыг нэмэж сонгох нь зүйтэй.

Мод, сөөг ургамлын хослол зохиомж хийхдээ:
- Модлог ургамал нь байгалийн нөхцөлдөө ихэвчлэн бүлгээрээ ургадаг. Иймээс байгалийн төрхийг санагдуулахаар тэдгээрийг бүлэглэн суулгах зохиомжийг зайлшгүй хийдэг.
- Бүлэглэхдээ –мод, сөөг ургамлыг дангаар болон хэд хэдэн төрлийн модыг хослол зохиомж хийн суулгана.

 

 

Мод сөөгийг бүлэглэн зохиомжлохдоо:
1/. Навч болон цэцгийн өнгөөр хослуулах
2/. Дан болон холимог төрлөөр
3/. Цэцэглэлтийн үргэлжлэх хугацаагаар
4/. Титмийн хэлбэрээр
5/. Өндөр намаар ташинга үүсгэх г.м.

 

 

Суулгасан модны тоогоор бүлэглэхдээ:
а/. Цөөхөн тоотой бүлэг 3-5 ш
б/. Дундаж    7-15 ш
в/. Олон тоотой бүлэг    15 дээш тоотой
Цөөхөн тоотой бүлгийг талбай багатай жижиг цэцэрлэг /скверь/, цэцэрлэг /сад/-т, харин том хэмжээтэй талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, ойн паркад ихэвчлэн олон тоотой бүлгийг сонгоно.

 

Төрлийн хувьд бүлэглэхдээ:
а/. Цэвэр үүлдэр буюу Дан нэг төрөл
б/. Холимог үүлдэр – хэд хэдэн төрлийн мод

 

 

 

 

 

 

 

Намхан сөөгөөр эмжээр хийх зохиомж

Жижиг орон зайд хийх зохиомж     /сөөг, өвслөг ургамал/

 

 

 

 

 

Улаанбаатар хотын ногоон байгууламжинд  өнөөдрийн байдлаар 75 зүйлийн мод сөөгийг  шилжүүлэн суулгаж, ургуулж байна. Тэдгээрээс  манай орны шинэс, нарс, гацуур зэрэг шилмүүст мод, улиас,  хайлаас, улиангар, бургас, тэс зэрэг навчит мод, чимэглэлийн сөөг болох шар хуайс, нохойн хошуу, тэхийн шээг, өрөл, монос, долоогоно зэргийг  голчлон тариалсан байдаг.  Манай оронд нутагшсан таримал болох агч, голтбор зэргийг зонхилон тариалж байна.

Иймд дараагийн цуврал дугаараар та бүхэндээ эдгээр модны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж хүргэх болно.

Мод тарих аянд идэвхитэй нэгдэж , амьдрах орчноо ногоон болгоорой.