Н.ЦЭРЭНБАТ: БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЧИГЛЭЛҮҮДИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ БОЛОХООР ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА

Богдхан уулын Зайсангийн аман дахь аялал жуулчлалын авто зам, зогсоолын ажил дууслаа. Өнөөдөр болсон нээлтийн ёслолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр салбарын яамнаас Богдхан уулан дахь явган аяллын чиглэлүүдийг аялагчдын ая тухыг хангасан жишиг стандарт байдлаар иж бүрэн тохижуулажаар зорьж, судалгааны ажлаа эхлүүлсэн гэдгийг  дуулгалаа. Мөн тэрбээр төрийн өмнө үүрэг хүлээж, дархан цаазат газрын хамлаалалтын бүсэд газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийнэ. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг эргэж харна гэдгээ ч мэдэгдсэн юм.

Дэлгэрэнгүйг: Энд дарна уу.