Хамт олны мэндчилгээ
Манай компаний цахим хуудсанд зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улс маань эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж уул уурхай, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөхийн зэрэгцээ эдгээр төслөөс байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, тодорхойлох, улмаар зүй зохистой хамгаалах болон нөхөн сэргээх ажлуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа билээ.
Энэ хүрээнд манай компани нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлууд хийж гүйцэтгэж байна.
Бид харилцагч байгууллага, иргэн, хамтран ажиллагч түншүүддээ чанартай ажил үйлчилгээ үзүүлж, та бүхнийг төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье!
Мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН 2015-2016 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцож, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангтанилцууллаа. Уг тайлан нь 2015-2016 оны хоорон дахь гэж байгаа ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орны байгаль хэрхэн өөрчлөгдснийг тусгасан бүрэн хэмжээний гарын авлага болсон…
Зөвлөмж
Мод тарих зөвлөмж
Мод тарих зөвөлгөө ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Чанцалням chantsalnym.d@gmail.com Модыг хэдэн сард тарих ёстой вэ? Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд модны нахиа зангидаж, тайван байдалд…